Open iToim app
Засгийн газар | 1 мин уншина

Л.Оюун-Эрдэнэ: 2026 оныг боловсролын жил болгон зарлахаар хэлэлцэж байна

Л.Оюун-Эрдэнэ: 2026 оныг боловсролын жил болгон зарлахаар хэлэлцэж байна
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 28
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар 2026 оныг Боловсролын жил болгон зарлах талаар хэлэлцэж байна” гэж мэдэгдсэн нь боловсролын салбарынхны анхаарлыг татаад байна.
Тэгвэл энэ тухай Ерөнхий сайдын нийгмийн бодлогынзөвлөх Ч.Болортуяа “Тодорхой нэг салбарыг онцлон “жилийн сэдэв” болгон зарлах нь тухайн салбарын бодлого, хөрөнгө оруулалтыг нэн тэргүүний эрэмбэд оруулж, анхаарал хандуулж байгаагийн илэрхийлэл юм. Хамгийн гол нь нэг салбарыг онцгойлон авч үзсэнээр бусад салбарын хөрөнгө оруулалтад тодорхой хэмжээний хэмнэлт, тэвчих шаардлага үүсдэг. Тиймээс улс төрийн болон олон нийтийн зөвшилцөл маш чухал байдаг” гэлээ.
Боловсролын жил болгон зарлах хүрээнд:
• Багш бэлтгэх тогтолцоо,
• Хичээлийн хөтөлбөрийн шинэчлэл
• Багшийн нийгмийн баталгаа, цалин хангамж
• Сургуулийн менежментийн шинэчлэл
• Шинэ сургууль, цэцэрлэг барих хөрөнгө оруулалт,
• Бага сургуулийн цогцолборуудыг нэмэгдүүлэх, Ахлах сургуулиудыг төрөлжүүлэн хөгжүүлэх,
• Их сургуулиудын шинэчлэл, хөрөнгө оруулалт зэрэг асуудлуудыг хөндөж байгаа юм байна.
Зөвхөн хөрөнгө оруулалтын тухайд гэхэд 2030 он хүртэл ЕБС-д элсэх сурагчдын тоо 88 мянгаар нэмэгдэхээр байгаа бөгөөд энэ хүрээнд шаардлагатай сургуулийн тоон судалгааг Боловсролын яам гаргаад байгаа аж.
Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа “Боловсролын салбар дахь дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг гэхэд одоогийн түвшнөөс онцгой нэмэгдүүлэх шаардлага гарч байна. Мөн бид цаашид ерөнхий боловсролын сургуулийг нэг ээлжийн хичээлтэй болгох зорилт руу тууштай тэмүүлэх ёстой билээ” гэжээ.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн