Худалдаа хөгжлийн банк нь ээлжит худалдааны санхүүжилтийн форумыг “Тогтвортой хөгжилд хамтдаа” уриа дор төслийн санхүүжилт, гадаад худалдаа болон нийлүүлэлтийн сүлжээний экосистемийг илүү тогтвортой ногоон байлгах зорилгоор 2025 оны гуравдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Энэ удаагийн форумаар төслийн санхүүжилтийн сорилтууд ба шийдлүүд, эрчим хүчний эх үүсвэрийн төрөлжилт, ногоон худалдааны санхүүжилт, тогтвортой нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт гэхчлэн тун чиг өгөөжтэй сэдвүүдээр олон талт илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөхийн сацуу оролцогчдод туршлага, мэдлэг хуваалцах арга хэмжээнүүд болох аж.
Өмнө жилүүдийн хувьд 2023 онд “Хөгжлийн хурдасгуур” уриа дор зохион байгуулж, тус арга хэмжээнд 300 гаруй бизнес эрхлэгчид, 10 гаруй төрийн байгууллагуудын төлөөлөл оролцон, гадаад худалдааны тулгамдсан асуудал, салбарын хөгжил, бэрхшээл, шийдэл боломжийг хэлэлцсэн. Харин 2024 онд Монгол Улс дэлхийн ам.долларын төлбөрийн системд дахин нэгдэж, олон улсын комплайнсын стандартад нийцэх хүчин чармайлтаа харуулсан үйл явдалтай давхцан зохион байгуулагдсанаар гадаад худалдаа, үйлчилгээ эрхлэгч бизнесийн байгууллагууд болон иргэдэд ам.долларын гадаад шилжүүлгийг хурдан, зардал багатай шилжүүлэх зэрэг олон шинэ боломжийг нээж өгсөн юм.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА