Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

С.Одонтуяа: Одоогоор агаарт ямар үнэр тархаж байгааг тодорхойлох багаж байхгүй

С.Одонтуяа: Одоогоор агаарт ямар үнэр тархаж байгааг тодорхойлох багаж байхгүй
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 28
Улаанбаатар хотоос үнэртэх болсон таагүй үнэртэй холбоотойгоор манай сурвалжлах баг I хороолол орчмоос сурвалжилга бэлтгэсэн билээ. Нэгдүгээр хороолол орчимд очиход бохир гэхэд бохир биш, юм шатааж байгаа юм шиг эхүүн үнэр үнэртэж байсан. Тэр орчмын айлууд энэ эхүүн үнэр олон жил үнэртэж байгаа гэсэн юм.
Тэгвэл өнөөдөр /2025.03.28-нд/ УИХ-ын чуулганы хуралдаанаар "Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ"-ний талаар мэдээлэл өгөхдөө Улаанбаатар хотод тархааж байгаа үнэрийн талаар илэрхийлэв.
БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа "Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод муухай үнэр үнэртээд байна гэсэн зүйл яригдсан. Манай улсад агаарт юунаас болж, ямар бодисоос үүдэж ийм үнэр гарсныг тодорхойлдог багаж байхгүй. Өнгөрсөн Засгийн газрын хуралдааны үеэр Улаанбаатар хотод хэмждэг, тодорхойлдог багаж авах хүсэлтийг гаргасан. Энэхүү саналыг Ерөнхий сайд дэмжсэн тул уг асуудал удахгүй шийдэгдэх болно" гэв.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн