2025 оны Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл өмнөх таамагтай харьцуулахад төдийлөн өөрчлөгдөөгүй бөгөөд 7.4 хувьд хадгалагдана гэж Засгийн газар, Монголбанк үзэж байгаа аж. Харин ирэх онд өсөлт бага зэрэг буурч, 6 хувьд хүрнэ гэж үзжээ. 2025 оны эдийн засгийн өсөлт хоёр үндсэн салбараас голчлон хамаарах төлөвтэй аж.Уул уурхайн салбар Монголын түүхий эдийн гол экспорт нүүрснээс хамаарч буй. Гэхдээ энэ жилээс Оюу толгойн зэсийн баяжмалын үйлдвэрлэл далд уурхайн бүтээн байгуулалт дууссантай холбоотойгоор зэсийн баяжмалын экспорт нэмэгдэх хандлагатай байна. Жилийн хоёрдугаар хагаст олборлолт нэмэгдэх бөгөөд алтны агууламж сайжрах хандлагатай.2. Хөдөө аж ахуйн салбар