Open iToim app
Улс төр | 3 мин уншина

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс 70 жилийн дараа Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замыг холбож байна

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс 70 жилийн дараа Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замыг холбож байна
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 27
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлэгт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, гишүүдийн асуултад хариулж байна.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: УИХ-ын 58 дугаар тогтоол дээр төмөр замын холболтын асуудлыг оруулж ирсэн. Гэтэл 11 дүгээр зүйл дээр авто замын холболтыг оруулсан байна. Баруун бүсийн нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд энэ авто замыг оруулж өгсөн. Өнөөдөр Булганы боомтоор 200 машин гаргаж байгаа. Гэтэл Гаалийн дарга нь танайх 100-г гарга, танайх 50-ыг гарга гээд сууж байж болохгүй. ОХУ баруун бүсийн босоо тэнхлэгийн УИХ-ын 58 дугаар тогтоол дээр төмөр замын холболтын асуудлыг оруулж ирсэн. Гэтэл 11 дүгээр зүйл дээр авто замын холболтыг оруулсан байна. Баруун бүсийн нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд энэ авто замыг оруулж өгсөн. Өнөөдөр Булганы боомтоор 200 машин гаргаж байгаа. Гэтэл Гаалийн дарга нь танайх 100-г гарга, танайг 50-ыг гарга гээд сууж байж болохгүй. ОХУ баруун бүсийн босоо тэнхлэгийн замыг маш их сонирхож байгаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс БНХАУ-тай анх 1955 онд төмөр замын хил холболтын хэлэлцээрийг хийж байсан. Өнөөдөр хоёр улсын Засгийн газар хоёр дахь боомтын хэлэлцээрийг 70 жилийн дараа батлах гэж байна. Хятадын Хөгжил шинэтгэлийн хороон дээр боомтуудыг эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлсэн. Өнөөдөр энэ хэлэлцээрийг соёрхон баталснаар гурав дахь боомт буюу Шивээхүрэн Сэхээ боомтын төмөр замын хил холболтын асуудлыг ярьж эхэлнэ. Шивээхүрэн экспортын хүчин чадлыг 10 сая тонноор нэмэгдүүлнэ. Шивээхүрэнгийн дараа Бичигт боомтыг холбоно. Тав дахь холбох боомт бол Ханги.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Монгол Улсын хуулийн дагуу өргөн царигаар төмөр замаа тавих юм байна. Жилдээ 20 сая тонн нүүрс гаргах юм байна, зөв үү?
Шударга ёсыг Ерөнхий сайд, О.Алтангэрэл сайд хоёроос нэхэмжилж байна. 15 жилийн дотор 80 гаруй хүн ажил амьдрал нэр хүндээрээ хохирсон. Хулгайч нартайгаа хариуцлага тооцохгүй юм уу. Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарыг авчирч ял тооцохгүй юм уу. Энэ хүмүүс тухайн үед хулгай хийж хуйвалдсан нь тодорхой болж байна. Яриад л байдаг, ямар ч хариуцлагатай тооцохгүй юм. С.Баяр гэж нэг хулгайч байдаг. Дуртай үедээ Монгол Улсын эсрэг зүйл ярьж байдаг. Энэ хүнийг Тусгай үүрэгт Элчин сайдаар томилохгүй биз дээ. М.Энхсайхан гэж нэг хулгайч байна.
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан: 58 дугаар тогтоолын хүрээнд 12 зүйл заалттай хэлэлцээр дотор нарийн зааж өгсөн. Тухайлбал, Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааг бусад этгээдэд шилжүүлж өгөхгүй гэж заасан. 2025-2027 он хүртэл 5 сая, 2028, 2029 онд зургаан сая, 2030 оноос 30 сая тонн экспортлохоор тусгасан.
Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: Хариуцлага олон янз байгаа. Энэ асуудал дээр Эрүүгийн хууль хариуцлага тооцох боломжгүй болчихоод байгаа. Гэхдээ монгол төрийн бодлого, ой санамж байх ёстой. Тиймээс Ухаа худагийн ордтой холбоотой асуудал дээр Засгийн газар ажлын хэсэг гаргаад хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзээд УИХ-д өргөн мэдүүлэх товоо хүлээж байна. Бүхэл бүтэн стратегийн ордтой холбоотой байгуулсан гэрээ төрд нь байдаггүй. Айлын талд асуудал ярихаар бидэнд байхгүй гэрээ гарч ирж байна. Энэ асуудлыг цэгцлээд явахгүй бол цаашдаа тасрахгүй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганцмод боомтын асуудал 70 жилийн дараа шийдэгдэж байна. Тавантолгойн асуудлыг бид оруулж ирнэ. Баримтуудыг Засгийн газар бэлдэж байгаа. Үүнийг хараад гишүүд тухайн үед юу болсонд өөр өөрсдийн дүгнэлтийг хийх байх.
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн