
Нийт 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэж, Улаанбаатар хотын хэрэглээг хангаад зогсохгүй импортоор авах цахилгаан эрчим хүчний хэмжээг эрс бууруулна. Иргэдийг найдвартай, тогтвортой цахилгаан, дулааны эрчим хүчээр хангаж, тав тухтай амьдрах нөхцөл дээшилнэ. Агаарын бохирдлыг бууруулна. Эрчим хүчний системийн чадлын тохируулга, тогтвортой ажиллагаа сайжирна. Утаанд агуулагдах хорт хийг 99 хувь шүүнэ.