Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Тавантолгой түлш компани Энержи ресурс ХХК-ийн нүүрснээс татгалзжээ

Тавантолгой түлш компани Энержи ресурс ХХК-ийн нүүрснээс татгалзжээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 26
Тавантолгой түлш ХХК нь шахмал түлшний үндсэн түүхий эдийг солих, чанарыг сайжруулах, стандартыг шинээр боловсруулах ажлын хүрээнд ШУА-ийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл болон гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Энэ жилээс тус компани Энерж ресурс ХХК-аас нүүрс авахгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Харин Эрдэнэс Тавантолгой ХК-ийн баяжуулсан нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэн хагас үйлдвэрлэлийн туршилт хийж, эрдэмтдийн зөвлөлөөс гарсан дүгнэлт, зөвлөмж, шийдвэрт үндэслэн хэрэглээнд нэвтрүүлэх юм байна.
Баяжуулсан чанартай нүүрсээр хийсэн түлш агаарын бохирдлыг бууруулах, хоруу чанарыг багасгах боломжтой гэсэн эрдэмтдийн урьдчилсан дүгнэлт гараад байгаа аж.
Сануулахад, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьд жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг 2024 онд ашиглалтад оруулсан билээ.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн