“Eurasianet”-д нийтлэгдсэн “Russia-China gas deal appears to hit the skids” гарчигтай нийтлэгджээ. Хэдхэн сарын өмнө Орос, Хятадын эрх баригчид хоёр улсыг холбосон "Сибирийн хүч-2" нэртэй байгалийн хийн шинэ хоолой барих хэлэлцээр ойртож байна гэж ярьж байсан. Гэтэл одоо энэ төлөвлөгөө түр зогссон бололтой. Монгол Улсын Засгийн газар хийн хоолой барих санхүүжилтийг эдийн засгийн таван жилийн төлөвлөгөөнд тусгаагүй нь Хятад улс хийн хоолойн төслийг дахин бодож байгаагийн нэг илрэл гэж “South China Morning Post” сонинд бичжээ.
"Сибирийн эрчим хүч 2" хоолойгоор баруун Сибирээс Монголоор дамжин Хятад руу жил бүр 50 тэрбум шоо метр хий тээвэрлэх юм. Энэ үйл ажиллагаа нь Украин дахь дайны зардлаа дааж ядаж байгаа Орост маш их шаардлагатай орлогыг бүрдүүлэх болно. Хятад улс Оросыг чухал дэмжигч гэдгээ баталж, Кремльд барууны орнуудын тавьсан хориг арга хэмжээг даван туулахад тусалсан. Хэдийгээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путины удирдаж буй хоёр орны харилцаанд "хязгаарлалт байхгүй" гэж тунхагласан ч "Сибирийн хүч 2" төслийг зогсоосон нь Бээжингийн найрамдал хил хязгаартай гэдгийг харуулж байна.
Орос эрчим хүчний хамтын ажиллагаандаа тууштай байхад БНХАУ Туркменистантай харилцаагаа чангатгаж байна. Тухайлбал, туркмен оюутнууд зуны улиралд Бээжингийн Газрын тосны их сургуульд сургалтад хамрагдаж эхэлсэн талаар “Turkmenportal” сайт мэдээлжээ. Бүс нутгийн шинжээч Алексей Чигадаевын хэлснээр Хятад, Туркменстаныг холбосон шинэ хоолой Бээжингийн хувьд илүү утга учиртай гэж “Эрх чөлөө/Азаттык” радиод өгсөн ярилцлагадаа дурджээ.