Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ихэвчлэн тэргэнцэртэй, хараагүй, сонсголгүй гэсэн гурван ангиллаар хүлээж авах хандлага ажиглагддаг. Гэвч таягтай хүмүүс ч мөн тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн тоонд ордог. Гадуур явахад боржин чулуун зам тавьсан байдаг нь их хүндрэлтэй байдаг. Ялангуяа бороо орсны дараа, өвлийн халтиргаатай үед гулгах магадлал маш өндөр.