Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого төлөвлөснөөс 167.1 тэрбум төгрөгөөр дутуу биелэхэд, татварын орлого 4.0 хувь буюу 155.1 тэрбум төгрөгөөр, татварын бус орлого 4.3 хувь буюу 11.9 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс тус тус дутуу биелсэн байна. Тайлант хугацаанд нийгмийн даатгалын орлого, онцгой албан татвар, гадаад үйл ажиллагааны орлого, бусад татвар, төлбөр, хураамжийн орлого төлөвлөснөөс 0.7-24.9 хувиар давж биелсэн бол орлогын албан татвар, хөрөнгийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, тусгай зориулалтын орлого 6.9-21.5 хувиар төлөвлөснөөс дутуу гүйцэтгэлтэй байна.
