Ноорог фэйжийн ажилтан А.О-н ар гэрээс олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан хийсэн мэдээлэлтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.Цагдаагийн байгууллагаас сүүлийн дөрвөн жилд мөрийтэй тоглоом зохион байгуулахтай холбоотой нийт 1360 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 365 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн прокурорт шилжүүлжээ. 299 хэргийг шүүхээр эцэслэн шийджээ. Адъяабазар Баяржавхлан гэсэн фэйсбүүк хаягаас цагдаагийн алба хаагчтай холбоотой ноцтой мэдээлэл хийсний дагуу ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газраас ажлын хэсэг гарган, дотоод хяналт шалгалтыг эхлүүлжээ. Эхний ээлжид Хянамгай бай хэвлэлийн бага хурлын үеэр өгсөн мэдээллийг Цагдаагийн байгууллагын шуурхай хуралдаанаас өгсөн мэтээр ярьсан нь тогтоогдсон гэлээ. Өчигдөр орой олон нийтийн сүлжээнд мэдээлэл хийсэн иргэн Баяржавхлан гадаад улсад байгаа учраас интерполын шугамаар эрэн сурвалжилж, Монгол Улсад албадан авчрах ажлыг хийх аж. ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Тайван: Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг зохион байгуулалтай, олон хүний оролцоотой үйлдэгддэг. Монгол Улсын иргэд сүүлийн жилүүдэд гадаад улсаас энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх болсон. Тухайлбал, Монгол Улсын иргэн Н,Т-гийн бүлэглэл буюу 35 хүнтэй бүлэглэл байгаа. Энэ бүлэглэл гадаад улсаас гэмт хэрэг үйлдэж байхад нь цагдаагийн байгууллага Шувуу ажиллагааны хүрээнд албадан баривчилж авчирсан.