“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагаас Ноорог медиагийн асуудлаар мэдэгдэл гаргасныг хүргэж байна. “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь хараат бус “Ноорог” цахим мэдээллийн хэрэгслийн редакцын байранд цагдаагийнхан хойшлуулшгүй ажиллагаа явуулж, ажилтнуудыг нь шөнөжин байцаан, мэргэжлийн техник хэрэгслийг нь хураан авсныг буруушааж байна. "Ноорог" сайтынхан сонгуулийн тухай баримтат киногоо нээхээр зэхэж байгаа талаар олон нийтэд мэдээлсний дараахан "үндэсний эв нэгдлийг бусниулсан" гэх үндэслэл муутай шалтгаанаар энэхүү дур зоргын ажиллагааг явуулжээ. 2025 оны гуравдугаар сарын 17-ны өдөр Монголын цагдаагийн алба хаагчид тус улсын нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг хараат бус "Ноорог" мэдээллийн хэрэгслийн редакцын байранд нэгжлэг хийж, ажлын компьютер, хард диск, гар утас зэргийг хураан авчээ. Мөн тус сайтын багийг бараг бүхэлд нь буюу найман ажилтныг шөнийн 22 цагаас өглөөний 6 цаг хүртэл саатуулан, мэдүүлэг авсан байна.Анх байцаалт авахдаа сэтгүүлчдийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12 хүртэл жилийн хорих ялтай