Монгол Ардын Намын дэргэдэх Социал ДемократМонголын Залуучуудын Холбоо, Сонсголынбэрхшээлтэй иргэдийн соёлын төв, Монолитпродакшны хамтарсан “Deaf Nomads” буюу“Сонсголын бэрхшээлтэй нүүдэлчин” баримтаткиноны Монгол дахь нээлт өчигдөр /2025.03.21/ Тусгаар тогтнолын ордны Их танхимд боллоо.
Энэ үеэр залуу уран бүтээлч О.Болорсувдын дурандбуусан Монголын хөдөө нутагт амьдардаг сонсголынбэрхшээлтэй малчдын ахуй байдлаас сэдэвлэсэнгэрэл зургийн үзэсгэлэнг гаргажээ.
Үзэсгэлэнд нийт 86 бүтээлийг дэлгэсэн бөгөөд “Deaf Nomads” баримтат киноны гол дүрүүд болохсонсголын бэрхшээлтэй гэр бүлийнхний үүр цайхаасэхлэн үдэш болтол жилийн дөрвөн улиралдүргэлжилдэг энгийн бодит амьдралаас буусан гэрэлзургууд аж.
Социал Демократ Монголын Залуучуудын Холбоо, Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв, Монолит продакшн хамтран “Deaf Nomads” буюу“Сонсголын бэрхшээлтэй нүүдэлчин” баримтат киногТайланд улсын Бангкок хотноо энэ 2025 оныхоёрдугаар сарын 26-нд зохион байгуулсан “Ази, Номхон далайн улс орнуудын тогтвортой хөгжлийнзорилтын форум 2025”-ын үеэр нээсэн бөгөөдМонголд нээж буй нь энэ юм. Цаашид Италийн Ром, Японы Токио зэрэг хотод нээхээр төлөвлөж байгаааж.