Монголын 100 залуу мэргэжилтнийг дэлхийн жишиг мал аж ахуйн салбарын тэргүүлэгч, Хятад улсын хамгийн том органик сүүний үнээний аж ахуй болох “China Shengmu Organic Milk” компанийн Баяннуур аймагт байрлах фермд сургах хөтөлбөрийн эхний алхмыг амжилттай хийлээ.
Эхний 10 залуу газар дээр нь очиж, орчин үеийн фермерийн технологи, менежмент, үржил, тэжээл, боловсруулалтын бүх процессыг судалж, Монголын мал аж ахуйд шинэ үеийн мэдлэг, хариуцлага, ур чадвар авчрах эхлэлээ тавьж байна.
UBCab 10 жолоочоос эхэлж, Монголын хамгийн том платформ болсон байдаг, өнөөдөр ENomad 10 залуугаас эхэлж, Монголын мал аж ахуй, хүнсний шинэ эрин үеийг эхлүүлж байна.
БНХАУ-ын “China Shengmu Organic Milk Limited” компани нь Хятадын тэргүүлэгч органик сүүний компаниудын нэг бөгөөд 2009 онд байгуулагдсан. Тус компани нь органик түүхий сүү болон сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтаар мэргэшсэн бөгөөд үйл ажиллагаагаа Өвөр Монголын Улаанбухын цөлийн бүсэд төвлөрүүлдэг байна. Тус компани нь 2023 онд өдөрт 2000 тонн сүү үйлдвэрлэх чадвартай болж, органик түүхий сүүний үйлдвэрлэл өдөрт 1667 тоннд хүргэжээ. Түүнчлэн “Улаанбухын цөлийн түүхий сүү' нь экологийн бүтээгдэхүүний гарал үүслийн хамгаалалтын гэрчилгээ авсан байна.
'Shengmu Organic' брэнд нь 16 дахь удаагийн Азийн олон улсын органик бүтээгдэхүүний экспод 11 дэх удаагаа алтан шагнал хүртсэн компани юм.