Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Алексей Цыденов: Орос-Монгол-Хятад гурван талт ачаа тээврийн коридор байгуулахад бэлэн

Алексей Цыденов: Орос-Монгол-Хятад гурван талт ачаа тээврийн коридор байгуулахад бэлэн
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 21
ОХУ-аас Монгол Улсаар дамжин БНХАУ руу чиглэсэн тээвэр, ложистикийн коридор зохион байгуулахад бэлэн бөгөөд талууд ачаа тээврийн мэдээлэл цуглуулж байна гэж Буриадын тэргүүн Алексей Цыденов Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржийг хүлээн авч уулзах үеэрээ мэдэгджээ.
Тэрбээр "Буриад улс Монгол Улстай олон чиглэлээр харилцаж байна. Эхнийх нь ОХУ-аас Монгол руу чиглэсэн ачаа тээвэр, Орос-Монгол-Хятад гурван талт ачаа тээврийг хурдасгах логистик, тээвэр юм. Тээвэр, ложистикийн коридорыг зохион байгуулахад бэлэн. Талууд Оросын бүс нутгийн ачаа тээврийн мэдээлэл цуглуулж байна" гэжээ.
Мөн Эрэн хот-Улаанбаатар-Улан-Үд олон улсын авто коридорыг зохион байгуулах асуудлыг хэлэлцэж байна гэдгийг Цыденов тэмдэглэжээ. Хятад, Орос руу тээвэрлэх ачааны хэрэгцээний асуудлыг нутгийн бизнесмэнтэй судалж байна. Улс хоорондын ачаа тээврийг нэмэгдүүлэх зорилгоор Хиагтын тээвэр логистикийн терминал Буриадад эрчимтэй ажиллаж байна.
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн