Наурызын баяр болох гэж буйтай холбоотойгоор Баян-Өлгий аймгийнхны итгэлийн оч болж нутгийнхаа найм дахь улсын цолтон болсон Б.Серик зааны онцлох 8 баримтыг хүргэж байна. Б.Серик зааныг жудагтай бөх гэж зон олон хүндэлдэг. Унавал тахимаа түргэн өгдөг, үүний сацуу үргэлжид инээмсэглэн алхах нь олны сэтгэлийг дулаацуулдаг биз ээ.
Тэрээр 1994 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрж, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд өсжээ.
2008 оноос жүдо бөхөөр Ц.Шийрэв багшийн удирдлага дор бэлтгэлээ эхэлж бөхийн замналаа эхлүүлсэн.
Үндэсний бөхөөр 2011 онд аймгийн заан, 2013 онд аймгийн арслан, 2017 онд улсын начин, 2022 онд улсын заан цол хүртсэн.