Open iToim app
Улс төр | 1 мин уншина

Монгол Улс ЕАЭХ-той чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах тохиролцоонд хүрчээ

Монгол Улс ЕАЭХ-той чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах тохиролцоонд хүрчээ
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 21
Евразийн эдийн засгийн холбоо, Монгол Улс хооронд чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах төслийн үлдсэн асуудлуудыг тохиролцсон талаар Евразийн эдийн засгийн комиссын худалдааны блок мэдэгдэл гаргажээ.
Евразийн эдийн засгийн комиссын худалдааны сайд Андрей Слепнев, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр нарын уулзалтын дараа тус холбооноос мэдэгдэл гарсан байна.
Слепнев тус мэдэгдэлдээ "Бид үр дүнтэй хэлэлцээр хийж, Евразийн эдийн засгийн холбоо болон Монгол Улсын хоорондох чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн төслийн бүх үлдсэн асуудлыг нарийвчлан хэлэлцлээ. Монгол Улсыг ойрын хөрш, найрсаг харилцаатай орон хэмээн үзэж, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тууштай байгаагаа дахин нотолж байна" хэмээн онцолжээ.
undefined
ЕАЭХ болон Монгол Улсын хооронд чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах хэлэлцээг 2024 оны тавдугаар сарын 8-нд болсон Евразийн эдийн засгийн дээд зөвлөлийн шийдвэрийн дагуу явуулж байгаа юм. Өмнөх мэдээллүүдээс үзвэл уг хэлэлцээр гурван жилийн хугацаатай үргэлжлэх бөгөөд хоёр тал тус бүр 375 нэр төрлийн бараанд гаалийн татварын хөнгөлөлт үзүүлэх аж.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн