Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Хятад улс хүн амын хямралаа шийдэхийн тулд “мөнгө хаяна”

Хятад улс хүн амын хямралаа шийдэхийн тулд “мөнгө хаяна”
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 20
Хятадын Төв Засгийн газар болон орон нутгийн эрх баригчид төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд хүчин чармайлт гаргаж байгаа бөгөөд саяхан Хятадын хоёр хот бэлэн мөнгөний татаас олгож эхэлжээ. Хятадын төрөлт 2024 онд бага зэрэг өссөн нь сүүлийн найман жилийн хугацаан дахь анхны өсөлт болж байна. Гэсэн хэдий ч хүн амын эрчимтэй бууралт нь дэлхийн хоёр дахь том эдийн засгийг сааруулах, ажиллах хүчний хомсдол хүргэх зэрэг болгоомжлолыг төрүүлээд байна.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотын эрүүл мэндийн байгууллагууд төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд шинээр мөнгөн тэтгэмж олгох тухай хөтөлбөрийг пүрэв гарагт танилцуулжээ. 2025 оны гуравдугаар сарын 1 болон түүнээс хойш төрсөн эцэг эхчүүдэд нэг удаагийн татаас 10,000 юанийн буюу 1,380 ам.доллар олгох аж. Хоёр дахь хүүхдээ хүлээн авсан хүмүүс хүүхдээ таван нас хүртэл нь жил бүр 50 мянган юанийн урамшуулал авна гэжээ. Гурав дахь хүүхдээ төрүүлсэн  3.5 сая орчим өрх гурав дахь хүүхдээ 10 нас хүртэл жил бүр 10 мянган юанийн татаас авах эрх бий болж байгаа аж.
Мөн зүүн өмнөд Шэньжэнь хот хүүхэд асрах үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлэх зэрэг төрөлтийг дэмжсэн урамшууллаа шинэчлэх алхам хийж байна. Хот эдгээр бодлогыг үндэсний удирдамжийн дагуу "идэвхтэй бөгөөд тууштай хэрэгжүүлэх" болно гэж албаныхан нь төрийн хэвлэлд мэдэгджээ.
Албан ёсны мэдээгээр, 2024 онд төрөлт 17 хувиар өссөн нь татаасын хөтөлбөрөөс шалтгаалсан байна. Амьжиргааны өртөг өндөртэй Хятадын томоохон хотууд төстэй үр дүнд хүрэхийн тулд ижил төрлийн арга хэмжээг хэрэгжүүлж болзошгүйг шинжээчид тэмдэглэж байна. Хятад улс одоогоор үндэсний хэмжээнд хүүхдийн татаас олгохгүй байгаа ч төрөлтийг дэмжих чиглэлд онцгой анхаарч байгаа бөгөөд Конгрессын жил бүрийн хоёр чуулганы хуралдааны гол сэдэв байв.
Хүмүүс юу хэлж байна вэ
Хөх хотын Эрүүл мэндийн хорооны гэр бүл, хөгшрөлтийн хэлтсийн дарга Жан Хунмин Хятадын Коммунист намын "Ардын  өдөр" сонинд өгсөн ярилцлагадаа "Өмнө нь мөнгөн тэтгэмжийг хоёр, гурван хүүхэдтэй гэр бүлүүдэд олгодог байсан нь анх удаа хүүхэдтэй болсон гэр бүлүүдэд хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж, хүүхэдтэй болох хүслийг нь хязгаарлаж байсан” хэмээжээ.
Дараа нь юу болох вэ
Энэ удаагийн хурлаар оруулж ирсэн арга хэмжээний нэг нь хөдөө орон нутгийн болон хотод ажил хийдэггүй иргэдэд олгох тэтгэмжийн доод хэмжээг бага зэрэг нэмэгдүүлэх явдал байв.
Мөн Засгийн газар тэтгэвэр авагчдын суурь тэтгэврийг "зохистой" нэмэгдүүлэх, "олон нийтийн эрх ашгийн төлөө" ахмад настны асрамжийн үйлчилгээг өргөжүүлэх чиглэл өгсөн.
Эх сурвалж: Newsweek
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн