Монгол Улс, Өмнөговь аймаг, Ханбогд сум, Оюу толгойн уурхайн цогцолбор – Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газрын төлөөлөл, УИХ-ын гишүүдийг Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм тэргүүтэй удирдлагууд Оюу толгойн уурхайд хүлээн авч, үйл ажиллагааг танилцууллаа.
“Оюу толгой” компани дэлхийд тэргүүлэгч зэсийн бизнесийг цогцлоох замналдаа эргэлт буцалтгүй орсон энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оюу толгойн уурхайн үйл ажиллагаатай танилцсан нь чухал ач холбогдолтой үйл явдал боллоо. 2025 онд уурхайн олборлолт өмнөх оноос 50%-иар нэмэгдэн зэсийн баяжмалын үйлдвэрлэл эрчимтэйгээр өсч, дараагийн дөрвөн жилийн хугацаанд гүний болон ил уурхайгаас жилд дундажаар 500 мянган тонн зэс (100%-ийн цэвэр металл) үйлдвэрлэх төлөвт шилжин ажиллаж байна. Ингэснээр, Оюу толгой энэ арваны төгсгөл гэхэд дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оюу толгойн уурхайтай танилцах үеэрээ, ”Оюу толгойн нөөцийг баялаг болгон хувиргаж, улс орон, ард түмэндээ үр өгөөж болгон хүртээхэд хүчин зүтгэж буй 20 гаруй мянган монгол залуус Та бүхнээр бахархаж байна. Монгол залуустай мөр зэрэгцэн ажиллаж, эрдэм мэдлэгээ хуваалцаж байгаа гадаад, дотоодын мэргэжилтнүүддээ бас талархаж байна” хэмээн онцоллоо.
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм энэ үеэр, “Оюу толгойн уурхайгаас олборлож буй зэс нь хүн төрөлхтний ногоон хөгжилд Монгол Улсын оруулж байгаа үнэтэй хувь нэмэр төдийгүй, энд хэрэгжүүлж буй байгаль орчны чиглэл дэх үйл ажиллагаанууд нь Монгол Улсын Ерөнхийлөгч таны санаачилсан олон төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж буй бодит жишээ юм”