Төсвийн тогтвортой байдлын зөвлөл /ТТБЗ/-өөс 2026-2028 оны макро эдийн засгийн төсөөллийг танилцууллаа. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс (ТТБЗ) танилцуулсан макро эдийн засгийн дүгнэлтээс харахад, эдийн засгийн өсөлт ойрын гурван жилд 5.4-5.7 хувьд хадгалагдах төсөөлөлтэй байна. Эдийн засаг, төсвийн үзүүлэлтийн суурь болон өөдрөг хувилбар бүхий төсөөллийг 2024 онд гаргаж байсан бол энэ жилийн хувьд төсвийн сахилга бат, тогтвортой байдлыг хадгалах, төсвийн бодлогоос хамаарсан эрсдэлийг бууруулахын тулд тодорхой нэг хувилбартай таамаглалыг санал болгож байгаа аж. Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалИймд ТТБЗ-ийн зүгээс дээрх таамаглалыг үндэслэн Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахдаа дараах зүйлсийг анхаарч ажиллахыг зөвлөж байна. Үүнд:Эдийн засгийн таатай байдал дуусгавар болж тодорхой эрсдэл тулгарч болзошгүйг харгалзан дунд хугацаанд эрсдэлээс хамгаалсан төсвийн бодлого баримтлах;