Open iToim app
Засгийн газар | 1 мин уншина

Э.Одбаяр: Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөлийг идэвхжүүлнэ

Э.Одбаяр: Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөлийг идэвхжүүлнэ
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 19
Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр Засгийн газрын хуралдааны шийдвэрүүдээс танилцууллаа. Тэрээр Засгийн газар хувийн хэвшлүүдтэйгээ хамтран хэмнэлтийг эхлүүлнэ гэлээ.
Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр: Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр шийдвэрлэлээ. Зөвлөлийн 70 хувь нь хувийн хэвшил, төрөөс бол миний би болон Н.Учрал, Ц.Баатархүү, Л.Энх-амгалан нар орж бүрэлдэхүүн нь шинэчлэгдлээ.
Төрийн хэмнэлтийг салбар бүрд эхэлье, бүтээмжийн нэмэгдүүлэх чиглэлд дорвитой ажлууд хийе хэмээн зорилоо. Хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч ажиллана.
Засгийн газрын 1111  төв иргэдэд нээлттэй ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон дөрвөн сайд хэвлэл мэдээлэлтэй ойр ажиллаж, хэмнэлтээ хаанаас эхэлж бүтээмжээ хаана нэмэгдүүлэх тал дээр бодлого гаргаж байгаа.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын хувьд хуульд заагдсан чиг үүргийн хүрээнд процессын дахин инженерчлэлийн ажлыг хийдэг. Хуучны нэршлээр ажлын байрны зураг авалт гэдэг. Энэ нь давхардсан үүрэг чиглэл бүхий ажлын байруудыг харна гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд бүх салбар яам дээр хийгдэж чадаагүй байгаа. Үүнийг чанартай хийнэ. Цаашлаад иргэдийн зүгээс хаана хүндрэл учирч, төрийн алба хаагч хүнд суртал гаргаж байгаа мэдээллийг авч, олон зөвшөөрлийн ихэнхийг цахимжуулна. Ер нь төрийн өөрийгөө үнэлдэг, хянадаг системийг боловсронгуй болгоод дэлхийн чиг хандлага руу нийцүүлэхээр зорилт тавиад ажиллаж байгаа.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн