Айл өрхийн дулаалгын асуудлыг стандартад нийцүүлж, дулаан алдагдлыг бууруулж, айл өрхүүд хатуу түлшний хэрэглээнээс сайн дураараа татгалзаж чадвал нийслэл Улаанбаатар хотоос айл өрхүүдэд хийн түлшний зуухыг байрлуулж, аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөх болно. Мөн халаалтын улирлын есдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15 хүртэлх хугацаанд сар бүр 100 мянган төгрөгийн хийн түлшний татаасыг олгох болно.