Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

ХӨСҮТ: Сүүлийн 24 цагт улаанбурхан өвчний 24 тохиолдол батлагдлаа

ХӨСҮТ: Сүүлийн 24 цагт улаанбурхан өвчний 24 тохиолдол батлагдлаа
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 17
Улаанбурхан өвчний  лабораториор батлагдсан 51 тохиолдол, сэжигтэй 11 тохиолдол бүртгэгдээд байгааг ХӨСҮТ-өөс анхаарууллаа. Тодруулбал, сүүлийн 24 цагийн байдлаар Улаанбаатар хотоос 12, Дундговь аймгаас 8, Өмнөговь аймгаас 4 тохиолдол тус тус батлагдаж, нийт улаанбурханы  лабораториор батлагдсан 51 тохиолдол, сэжигтэй 11 тохиолдол бүртгэгдээд байгаа аж.
  ХӨСҮТ-өөс батлагдсан болон сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн аймгууд болон Хүүхдийн байгууллагуудад шуурхай хариу арга хэмжээний багууд ажиллаж, тандалт судалгаа, вакцинжуулалт, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.
Хэрэв халуурсан, тууралт гарсан эсвэл улаанбурхан батлагдсан тохиолдолтой хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1, 2-р өрөөнд, орон нутгийн эрүүл мэндийн төвд үзлэг, вакцинд хамрагдана уу.
Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандаарай.
undefined

iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн