Шинэ бодлогын хүрээнд эцэг эхийн нэг нь Хөх хотын оршин суугчийн бүртгэлтэй байх тохиолдолд 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш гурав дахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлүүдэд 100,000 юанийн татаас олгох юм. Энэ татаасыг хүүхдэд 10 нас хүртэл нь жил бүр 10,000 юанийн хэмжээгээр олгох аж. Мөн ганц хүүхэдтэй гэр бүлд 10,000 юань, хоёр дахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлд 50,000 юанийн татаас олгохоор болжээ. Энэ нь бусад хотуудтай харьцуулахад харьцангуй өндөр хэмжээний урамшуулал юм.