АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио саяхан USAID-ийн хөтөлбөрүүдийн 83 хувийг буюу 6200 хөтөлбөрөөс 5200-г нь зогсоосон тухай мэдээлэл хийсэн. Тус байгууллагын хөтөлбөрүүдийг ийнхүү их хэмжээгээр зогсоосноор дэлхийн олон оронд хүмүүнлэгийн тусламж, хөгжлийн төслүүдэд сөрөг нөлөө үзүүлж, олон сая хүний амьжиргаа, эрүүл мэнд, боловсролд сөрөг үр дагавар авчирч болзошгүй байна.
Тус байгууллага нь 1991 оноос хойш Монголд үйл ажиллагаагаа явуулж, эдийн засгийн өсөлт, ардчиллыг бэхжүүлэх, боловсрол, эрүүл мэнд, бизнесийн хөгжлийг дэмжих чиглэлээр олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, туслалцаа үзүүлж ирсэн. Сүүлийн жилүүдэд USAID-ийн Монгол дахь төсөл, хөтөлбөрүүд багассан ч АНУ-Монголын стратегийн түншлэл үргэлжилсээр байгаа билээ.
Тэгвэл USAID-ийн хөтөлбөрүүдийг татан буулгасан дээрх шийдвэрийн улмаас Монголд хэрэгжиж байсан төсөл хөтөлбөрүүд зогсох магадлал үүссэн. Энэ тухай албан ёсны мэдээлэл хараахан цацагдаагүй байгаа ч хэрвээ уг шийдвэр Монголд хэрэгжиж байсан USAID-ийн төслүүдийг хамарсан бол жижиг, дунд бизнес, авлигын эсрэг бодлого, боловсролын чиглэлд сөрөг нөлөө үүсэж мэдэхээр байна.
Монгол Улсад хэрэгжиж буй USAID-ийн голлох төсөл, хөтөлбөрүүд