Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Путиныг баривчлах шийдвэр гаргасны дараа Медведев Гааг руу пуужин харвахыг санал болгож байжээ

Путиныг баривчлах шийдвэр гаргасны дараа Медведев Гааг руу пуужин харвахыг санал болгож байжээ
Нийтэлсэн 5 минутын өмнө
Санкт-Петербургт болсон Олон улсын хуулийн 12 дахь форум дээр Оросын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Медведев "АНУ Хүйтэн дайнд ялсан гэж боддог. Энэ бол маш ноцтой ташаа ойлголт байсан. АНУ ялаагүй" гэжээ.  
Медведев форумын үеэр хэлсэн үг нь барууны эсрэг байр суурьтай нийцэж байна. Тэрээр 2008 онд сонгогдохдоо өмнөх Ерөнхийлөгч Владимир Путинээс илүү либерал, барууны үзэлтэй байсан. Гэсэн хэдий ч 2022 оны хоёрдугаар сард Орос Украиныг довтолж эхэлснээс хойш барууныхны эсрэг зогсож, Путиний таалалд нийцэх гэж хичээх болсон гэж олон хүн үзэж байна. Тэрээр барууны орнуудын эсрэг байнга сүрдүүлсэн мэдүүлэг хийдгээрээ алдартай.  Медведев тавдугаар сарын 6-ны өдрийн X нийтлэлдээ хэрэв "НАТО Украинд дэмжлэг үзүүлэхээр цэргээ илгээвэл Орос барууны нийслэл рүү цөмийн дайралт хийнэ" гэж сүрдүүлсэн. “Тийм тохиолдолд тэдний хэн нь ч Капитол толгод ч, Елисейн ордонд ч, Даунинг-стритэд ч  нуугдаж чадахгүй. Энэ нь дэлхийн сүйрэл болно" хэмээсэн.
Олон улсын эрүүгийн шүүхээс Путиныг баривчлах шийдвэр гаргасны дараа Медведев Оросыг Гааг руу хэт авианы пуужин харвахыг санал болгосон хэмээдэг. Франц Герман хоёрын хооронд хэзээ нэгэн цагт дайн дэгдэх болно гэж мөн анхааруулж байсан. Тэрээр мөн 2022 оны арванхоёрдугаар сард Илон Маскыг хэзээ нэгэн цагт АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож магадгүй гэж хэмээсэнд  Маск хүртэл өөрөө гайхаж байсан.
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн