Манай улсад 1xBet зэрэг цахим мөрийтэй тоглоомын платформууд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж, хэрэглэгчдийн хүрээгээ тэлсээр байна. 1xBet нь 2015 оноос хойш хууль бусаар Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд агентуудаараа дамжуулан хэрэглэгчдийг бооцоонд оролцуулж, их хэмжээний мөнгө эргэлдүүлж байгаа юм.