Эрүүл мэндийн яамны Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан эмч П.Батчулууныг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон, шүүхээс хоёр жил зургаан сарын хорих ял оноосон билээ.Тэгвэл тус хэргийг П.Батчулууны гомдлын дагуу дахин хэлэлцэхээр болсон бөгөөд давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. П.Батчулуун эмчийн өмгөөллийн баг түүний хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах байр сууринаас оролцсон байна. Харин Давж заалдах шатны шүүх хүсэлтийг хүлээж авсангүй. Хэргийг сануулахад, 2023 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд замд зам тээврийн ослоор нас барсан А-гийн ар гэрийнхнээс элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авах талаар зөвшөөрөл авсан боловч А-гийн биеэс шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг буюу толгойн шөрмөсийг тойг яс, шаант ясны бэхдэгдэх хэсгийн хамт, саран жийргэвч шөрмөс semimembronosus шөрмөсийг шаант ясны дээд булуутай хамт, хоёр дунд чөмгөний доод булуу, archillis шөрмөс, peroneus longus шөрмөс, tibialis anterior шөрмөс зэрэг хүний доод мөчдийн эд, хүний эрхтэн болох цөсний хүүдий зэргийг авах талаар тайлбарлан хэлээгүй, бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж авсан хэрэгт буруутгагдсан юм.П.Батчулуун эмчийг Эрүүгийн хуулийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зүйл ангиар буруутгасан байн