Open iToim app
Факт | 1 мин уншина

ЦЕГ: Төрсөн аавдаа удаа дараа хүчирхийлүүлсэн гэсэн гомдол өнгөрсөн есдүгээр сард цагдаагийн байгууллагад ирсэн

ЦЕГ: Төрсөн аавдаа удаа дараа хүчирхийлүүлсэн гэсэн гомдол өнгөрсөн есдүгээр сард цагдаагийн байгууллагад ирсэн
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 12
Ардчилсан намын дэргэдэх Хүний эрхийн хороонд иргэн У төрсөн эцэгтээ удаа дараа хүчирхийлүүлсэн гэх утга бүхий гомдол гаргасан. Тэрээр цагдаагийн байгууллагад хандсан боловч шийдвэрлэж өгөхгүй хэргийг удаашруулж байгаа тухай гомдолдоо дурдсан байсан юм. Цагдаагийн байгууллагаас тус хэргийг шалгаж байгааг хэллээ.
ЦЕГ: Иргэн У өнгөрсөн 2024 оны есдүгээр сард бусдад хүчиндүүлсэн гэх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан. Гомдлын дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж 2025 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэл үүсгэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Цахим орчинд иргэн Мөнхбат, иргэн М гэх мэтчилэн харилцан адилгүй мэдээлэл явж байна. Энэ мэтээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэргийн тухай гарах нь мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учруулаад зогсохгүй хэргийн оролцогчдын аюулгүй байдал, эрх зүйн байдлыг дордуулдаг.
Цагдаагийн байгууллагаас прокурорын хяналтад хэргийн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хадгалж, хэргийн оролцогчдын аюулгүй байдлыг хангаж хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн