Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

Хиймэл оюун ухааныг боломж гэж харж нийтээрээ суралцахыг зөвлөж байна

Хиймэл оюун ухааныг боломж гэж харж нийтээрээ суралцахыг зөвлөж байна
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 12
“Хиймэл оюуны давалгаанд бэлдэх нь” хэлэлцүүлгийг Монгол дахь Америкийн худалдааны танхимаас зохион байгуулсан. Тус хэлэлцүүлгээр хиймэл оюун ухааны хөгжил, Монгол Улсад хэрхэн нөлөөлөх, яаж оновчтой төлөвлөх, их өгөгдөл, хууль, эрх зүйн зохицуулалт, алсын хараа, бодлогоо томьёолох талаар хэлэлцэв.
Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх арга зам, хиймэл оюун ухааны ёс зүйн талаарх санаа оноо, нийгэмд хэрхэн зөв зохистой нутагшуулах, бизнесийн салбарт оновчтой ашиглах, үр дүнтэй ажлуудыг зохион байгуулах, эдийн засгийн хөгжлийг эх орондоо авчрах нь чухал байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Түүнчлэн, манай улсын тухайд дата мэдээ цэгцгүй байгаа учраас үүнийг цахимжуулах, кибер аюулгүй байдлыг хангах, хиймэл оюун ухаанд суралцах хэрэгтэйг онцоллоо.
undefined
ОНДО ХХК-ийн захирал Н.Мандуул: Хиймэл оюун ухаан бол бидний нэн тэргүүнд суралцах ёстой ур чадваруудын нэг гэж хардаг. Үүнийг суралцахад бид хамт хэрэгтэй. Хоёрдугаарт, хөгжиж буй орны давуу тал гэж бий. Тодруулбал, Монгол Улс хөгжсөн, бидний урд яваа орнуудын бодлого хийж байгаа орнуудаас суралцах хэрэгтэй. Түрүүлж явж чадахгүй араас нь очих учраас тэдний хийсэн алдааг давтахгүйгээр бодит зөв шийдэл рүү нь очих боломж байгаа. Бид хурдан дасан зохицох чадвартай ард түмэн учраас бусдын алдаанаас суралцаж чадвал хоцорч очсон ч тэдэнтэй өрсөлдөх хэмжээнд хүрч очиж чадах болов уу. Бизнесийн салбарт ажиллаж байгаа хүмүүс дотооддоо, амьдрал дээрээ ч өрсөлдөгч мэт амьдраад байдаг. Харин бүгдээрээ нэгдээд олон улсад өрсөлдөхөөр зорьж, хиймэл оюун ухааны хөгжлийг бидний бодлыг хурдасгах хүчин зүйл байгаасай гэж хүсдэг. Бид хэрэглэгчтэйгээ нэг тал. AI угаасаа биднээс илүү ухаантай. Үүнийг хүлээн зөвшөөрч чадвал хиймэл оюун ухааныг ашиглаад хүсэж байсан зүйлээ биелүүлье гэдэг шийдвэр дээр очно. Тэр шийдвэр очих үедээ яг бэлэн байгаа юу гэдгийг бодоод үзээрэй.
Б.Болор-Эрдэнэ: Монгол Улсад бодитой хиймэл оюун ухаан дээр ажилладаг 10  хүн л байна
undefined
“Эйя Айя Академи Ази”-ийн гүйцэтгэх захирал Б.Болор-Эрдэнэ: Бид бие биедээ, өөрсдөдөө худлаа ярихаа болих хэрэгтэй. Яг хаана байгаагаа бодитоор харах хэрэгтэй. Хиймэл оюун ухааны веб дээр ч дэлхийд гарна гэж худлаа ярихаа болих хэрэгтэй гэж бодож байна. Яагаад гэвэл өнөөдөр Монгол Улсад бодитой хиймэл оюун ухаан дээр ажилладаг 10  хүн л байна. Олон улсад  энэ чиглэлээр ажилладаг хүмүүстэйгээ нийлбэл 22 л болно. Ингэхээр хиймэл оюун ухааны анхан шатны боловсролгүй байж хэтэрхий том амбиц гаргаж өөрсдийгөө хуураад маш их цаг хугацааг алдаж байгаа. Монголчууд боловсрол, ур чадвар хоёрыг бүх шатандаа алгасдаг. Жишээлбэл, захирлууд үнэтэй программ авсан болно, сурах шаардлагагүй гэж үздэг. Уг нь Microsoft Office гэж маш мундаг программ хангамж. Гэтэл монголчууд үүнийг 5-8 хувьтай  л ашигладаг. Тэгэхээр chat gpt-гээр хэдэн асуулт асууж байгаагаа хиймэл оюун ухаан хэрэглэж байна гэж андуурч болохгүй.
Монголд түгжрэл ихтэй, асуудал ихтэй болохоор хувь хүнийхээ хувьд бүтээмжтэй байхад хэцүү улс. Америкийн кропрацад ажиллаж байгаа хүний нэг өдөр хийх ажлыг монголчууд ажлын 10 өдөр хийдэг. Боловсрол, эрүүл мэнд гээд нийгмийн суурь асуудлууд нь шийдэгдээгүй болохоор өөрсдийгөө буруутгахад хэцүү. Тиймээс хиймэл оюун ухаан бол таны болон танай компанийн бүтээмжийг нэмэгдүүлэх 3-5 дахин нэмэгдүүлэх боломж гэж харах хэрэгтэй.
undefined
Ленд.мн дэд захирал Д.Баасансүрэн: Монгол Улс хиймэл оюун ухааныг хөгжүүлье гэхээр нэн түрүүнд дата дээр очоод гацдаг. Банк санхүүгийн салбарын л 91 хувь дижитал дататай. Хэрэв ийм байвал цэгцлэхэд арай амар. Харин бэлэн мөнгө хаашаа, хэзээ ороод байгаа нь мэдэгддэггүй. Мөн хүний нөөц маш хүндрэлтэй байдаг. Манай компанийн хувьд нэлээд том багтай. Ленд.мн-ий толгой компани Анд Глобал. Энэ компани хиймэл оюун ухаанд суурилсан технологийн шийдлүүдийг Азийн орнууд руу санал болгож байгаа. Гэхдээ жижиг улсын компанийн хувьд дэлхийн томоохон компаниудтай өрсөлдөх модуль гаргах нь санхүүгийн хувьд утгагүй юм. Иймд бид хиймэл оюун ухааныг хэрхэн зөвөөр ашиглах вэ гэдэгт анхаарч ажиллаж байгаа. Бид хиймэл оюун ухааныг хөгжүүлэхийн тулд ямар ч судалгаа, түүх уншсан яаж, юун дээр ашиглах гээд байгаадаа анхаарч байна.
Монгол дахь Америкийн худалдааны танхим цахим эдийн засгийн шилжилтийн хороо буюу ажлын хэсэгтэй бөгөөд энэ чиглэлийн компаниуд нэгдэж, цахим шилжилт хиймэл оюун ухааны хөгжил болон бусад сэдвээр хэлэлцэж, хамтран ажилладаг.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн