Open iToim app
Эрүүл мэнд | 1 мин уншина

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан хүүхдээс улаанбурхан өвчин илэрчээ

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан хүүхдээс
улаанбурхан өвчин илэрчээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 11
Улаанбурхан өвчний 11 дэхь тохиолдол лабораториор батлагдлаа. Хүүхэд 2025 оны 03-р сарын 01-04-ны өдрүүдэд БЗД-ийн НЭ-т хэвтэн эмчлүүлж байсан байна.
Улаанбурхан өвчин амьсгалын замаар дамждаг, халдварлалт маш өндөр өвчин юм. Улаанбурхан нь вакцинаар сэргийлэгддэг өвчин тул эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулах, хэрэв товлолын дагуу хамрагдаагүй өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.
Мөн та улаанбурхан өвчтэй хүний хавьтал болсон бол улаанбурхан өвчнөөр өвдөөгүй, өвдсөн эсэхээ мэдэхгүй, улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй, хамрагдсан эсэхээ мэдэхгүй байгаа бол ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар вакцинд хамрагдаж болно. Хэрэв халуурсан, туурсан эсвэл хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2-р өрөөнд үзлэг, вакцинд хамрагдана уу.
Тодруулах, лавлах зүйлсээ 89016199, 75 103 100 утсанд хандана уу
undefined
undefined

iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн