Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Mainichi: Япон улс Монгол Улсад 3.7 сая долларын буцалтгүй тусламж үзүүлнэ

Mainichi: Япон улс Монгол Улсад 3.7 сая долларын буцалтгүй тусламж үзүүлнэ
Нийтэлсэн 22 минутын өмнө
Япон улс Хятад, Оросын дунд оршдог стратегийн чухал гүрний дэд бүтцийг сайжруулахын тулд Монгол Улсад 545 сая иен буюу 3.7 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээ өнгөрсөн мягмар гарагт мэдэгджээ.
Японы Гадаад хэргийн сайд Такеши Ивая, Монголын Гадаад хэргийн сайд Батмөнхийн Батцэцэг нар Токиод хийсэн хэлэлцээний дараа холбогдох баримт бичигт гарын үсэг зурж, 1970-1980-аад онд Хойд Солонгост хулгайлагдсан Япончуудын асуудлаар хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Ивая уулзалтын үеэр хэлэхдээ, "Япон, Монгол хоёр улс энхтайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх стратегийн тусгай түншийн хувьд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь илүү чухал болж байна" гэжээ. Батцэцэг Япон улстай харилцаагаа хөгжүүлэх нь улс орных нь гадаад бодлогын нэн тэргүүний зорилтуудын нэг гэдгийг мөн онцолсон байна. Японы Гадаад хэргийн яам агаарын бохирдлыг хянах төхөөрөмж нийлүүлэхэд 275 сая иен, бохирын системийг хөгжүүлэх тоног төхөөрөмжид 270 сая иен олгоно гэж мэдэгджээ. Япон улс сүүлийн жилүүдэд худалдаа, эрчим хүчний хувьд Хятад, Оросоос ихээхэн хамааралтай далайд гарцгүй Монгол Улстай батлан хамгаалах, эдийн засгийн харилцаагаа хөгжүүлж байна.
Токиогийн “Аюулгүй байдлын албан ёсны тусламж” хөтөлбөрийн хүрээнд Япон улс Монголын армид 1.3 тэрбум иенийн үнэ бүхий агаарын хөдөлгөөний удирдлагын радарын системийг олгохоор шийдвэрлэсэн.
Эх сурвалж: mainichi.
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн