Open iToim app
Нийтлэл | 4 мин уншина

“Жендер нь ахиц дэвшлийг эрэлхийлэхэд хэзээ ч саад болж байгаагүй”

“Жендер нь ахиц дэвшлийг эрэлхийлэхэд хэзээ ч саад болж байгаагүй”
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 7
Бээжингийн Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын 30 жилийн ойн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулав.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань-ийн бичсэн нийтлэлийг хүргэж байна.
 Дэлхий дахины эмэгтэйчүүдийн хувьд гуравдугаар сар бол онцгой утга агуулгатай байдаг. Учир нь бид гуравдугаар сарын 8-нд өөрсдийн баяр болох “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэдэг ач холбогдолтой. Энэ жилийн “гуравдугаар сарын 8” нь дараах онцлогтой: Энэ жил Бээжингийн Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгуулагдсан болон “Бээжингийн тунхаглал”, “Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр” батлагдсаны 30 жилийн ой (Бээжин+30) тохиож байна. Өнгөрсөн жилээс эхлэн “Beijing+30” нь дэлхий даяар эмэгтэйчүүдийн хүрээнд идэвхтэй хэлэлцэгдэж байгаа сэдэв болсон. Бээжингийн Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт нь дэлхийн эмэгтэйчүүдийн хөгжлийн түүхэн дэх чухал үйл явдал болсон бөгөөд улам олон улс оронд эмэгтэйчүүдийн эрх бол хүний эрх, хүйсийн эрх тэгш байдал нь нийгмийн хөгжлийн зайлшгүй хэсэг гэдгийг таниулсан юм.
“Хоёр чуулган”-д оролцож буй эмэгтэй төлөөлөгчид
“Хоёр чуулган”-д оролцож буй эмэгтэй төлөөлөгчид
Хятадын гурав дахь эмэгтэй сансрын нисгэгч, анхны эмэгтэй сансрын инженер Ван Хаозе
Хятадын гурав дахь эмэгтэй сансрын нисгэгч, анхны эмэгтэй сансрын инженер Ван Хаозе
Сүүлийн 30 жилийн хугацаанд, Хятадын эмэгтэйчүүдийн үйл хэрэг түүхэн амжилтад хүрсэн. Энэ жилийн эхний хоёр сард гэхэд л, Хятадын эмэгтэй тамирчид Азийн өвлийн наадмаас улсынхаа алтан медалийн талаас илүү хувийг авлаа. “Z үеийн” хиймэл оюун ухааны салбарын авьяаслаг эмэгтэйчүүд тэсрэлт хийгээд буй Deepseek том моделийг хөгжүүлэх гол судалгаа, хөгжүүлэлтэд оролцсон. Хятадын шинжлэх ухаан, технологийн ажилчдын 45.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Хоёрдугаар сарын 24-нд, Хятадын анхны эмэгтэй сансрын нисгэгч Лю Ян НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн эмэгтэйчүүдийн асуудлаарх дээд түвшний симпозиумд Хятад Улсыг төлөөлөн үг хэлж, шинэ эриний Хятадын эмэгтэйчүүдийн үйл хэргийг өндөр чанартай хөгжүүлэх үзэл баримтлал, ололт амжилтыг танилцуулсан. Харин Хятадын гурав дахь эмэгтэй сансрын нисгэгч, анхны эмэгтэй сансрын инженер Ван Хаозе одоо Хятадын сансрын станцад судалгаа хийж байна. Яг энэ цаг мөчид, эмэгтэй төлөөлөгчид “Хоёр чуулган”-д оролцож, Хятадын улс төрийн чухал асуудлыг хэлэлцэж байна. Одоогийн БХАТИХ-ын 26.54%, Хятадын Ардын Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний Хорооны гишүүдийн 22.4%-ийг эмэгтэйчүүд эзэлж, түүхэн дээд амжилт тогтоож байна. 14-р таван жилийн төлөвлөгөө гарснаас хойш, Хятад Улс “Хятадын эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөр (2021-2030)”-ийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тухай хуулийг шинэчлэн баталж, эмэгтэйчүүдийн эрх, ашгийг бүрэн хамгаалах хууль, эрх зүйн тогтолцоог бүрдүүлж, уг сурвалжаас нь эмэгтэйчүүдийн эрхийн хүчтэй хамгаалалтыг бий болгосон юм.
Дэлхийн эмэгтэйчүүдийн дөрөвдүгээр чуулга уулзалт
Дэлхийн эмэгтэйчүүдийн дөрөвдүгээр чуулга уулзалт
Миний бие ч мөн адил Хятад Улсын эмэгтэйчүүдийн үйл хэргийн хөгжлийн гэрч, үр шимийг хүртэгч юм. 30 жилийн өмнө би Бээжингийн Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын сайн дурын ажилтан байсан бол өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа анхны эмэгтэй Элчин сайд болох нэр хүндтэй албанд томилогдох завшаан тохиосон юм. Монгол Улсад ажиллаж байхдаа монголынчууд эмэгтэй элчин сайдуудад хүндэтгэлтэй хандаж байгааг гүнээ мэдэрч, Монголын эмэгтэйчүүдийн үйл хэрэгт асар их ахиц дэвшил гарч буйг өөрийн нүдээр харж байна. Монгол Улсын шинэ УИХ-д эмэгтэй гишүүдийн эзлэх хувь түүхэн дээд хэмжээнд буюу 25 хувьд хүрсэн. Мөн Монгол Улс Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг анх удаа зохион байгууллаа. Монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт эрэгтэйчүүдээс 10 орчим жилээр илүү, дээд боловсрол эзэмшсэн эмэгтэйчүүдийн эзлэх хувь эрэгтэйчүүдээс давж байна. Би энд ажиллах хугацаандаа нийгмийн бүхий л давхаргын шилдэг эмэгтэй төлөөлөгчидтэй уулзаж, тэдний гялалзсан “эмэгтэйчүүдийн хүч”-ээс үргэлж урам зориг авдаг юм.
1995 он, Элчин сайд Шэнь Миньжуань Дэлхийн эмэгтэйчүүдийн дөрөвдүгээр чуулга уулзалтад сайн дурын ажилтнаар ажиллаж байх үе
1995 он, Элчин сайд Шэнь Миньжуань Дэлхийн эмэгтэйчүүдийн дөрөвдүгээр чуулга уулзалтад сайн дурын ажилтнаар ажиллаж байх үе
Нөгөөтээгүүр, дэлхийн олон оронд охид, эмэгтэйчүүд одоог хүртэл шударга бус хандлагад өртсөөр байгааг бид хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Тэд ядуурал, дайн, үймээн самууны зовлонг амссаар, эрэгтэйчүүдтэй адил тэгш боловсрол, хөдөлмөр эрхлэх боломж, эрхээ эдэлж чадахгүй байна. Дижитал болон техник, технологийн салбарт жендерийн ялгаа одоо ч хэвээр байгаа бөгөөд “Бээжингийн тунхаглал”, “Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх замналд хүндхэн үүрэг хүлээгдэж байна. Бид бүх охид, эмэгтэйчүүдийн амьдралд жинхэнэ өөрчлөлтийг авчрахын тулд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, “хэнийг ч ардаа орхихгүй байх” зорилгыг бодит болгох хэрэгтэй байна.
Хятадын анхны эмэгтэй сансрын нисгэгч Лю Ян НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн симпозиумын үеэр илтгэл тавьж буй нь
Хятадын анхны эмэгтэй сансрын нисгэгч Лю Ян НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн симпозиумын үеэр илтгэл тавьж буй нь
Хятадын анхны эмэгтэй сансрын нисгэгч Лю Ян хурал дээр хэлэхдээ, "Жендер нь ахиц дэвшлийг эрэлхийлэхэд хэзээ ч саад болж байгаагүй" гэсэн юм. Эмэгтэйчүүд хүн төрөлхтний нийгмийн хөгжил, дэвшилд илүү их хувь нэмэр оруулах нь гарцаагүй. Хятад Улсын энэ жил зохион байгуулах гэж буй Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалт нь хүйсийн эрх тэгш байдлыг дэмжих олон санаачилгыг дэвшүүлж, хүчээ нэгтгэх, харилцан ойлголцолд хүрэх чухал талбар болно гэдэгт итгэж байна. Хятад Улс дэлхийн бүх улс оронтой, тэр дундаа Монгол Улстай хамтын хүчин чармайлтаар, түүхэн шинэ эхлэлийн цэг дээр дэлхийн эмэгтэйчүүдийн үйл хэргийн хөгжилд шинэ хүчтэй түлхэц үзүүлэхэд бэлэн байна.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн