Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

Хэвийн боовоо Хэрэгтэй хүнд нь

Хэвийн боовоо Хэрэгтэй хүнд нь
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 7
Сар шинийн баяр өргөн дэлгэр болж, урин хавартай золголоо. Айл өрхүүд тавгийн идээгээ багасгаж, аав, ээж ахан дүүстээ хувь хишиг хүртээгээд эхэлжээ. Харин илүү гарсан хэвийн боовоо гэрийн эзэгтэй нар яах учраа олохгүй асуудлууд тулгардаг билээ. Энэхүү асуудлыг UBEats хоол хүргэлтийн аппликейшн шийдвэрлэн “Хэвийн боовоо Хэрэгтэй хүнд нь” гэсэн үйл ажиллагааг эхлүүлсэн байна.  
UBEats хоол хүргэлтийн аппликейшн нь захиалга хийсэн хэрэглэгч бүрээсээ хэвийн боовнуудыг цуглуулан, хэрэглэгчдэдээ эрхийн бичиг бэлэглэх замаар цугларсан хэвийн боовнуудыг хэрэгтэй хүнд нь өгч буй юм.
Хэрхэн хэвийн боовоо хандивлах вэ?
  • UBEats аппликейшн-с 11:00-23:00 цагийн хооронд захиалга хийх
  • Хоол хүргэлтийн жолоочоос захиалгаа авахдаа өөрийн хэвийн боовоо хүлээлгэн өгөх
  • Хандивласан хэвийн боов бүрийн тоогоор 1’000₮-н эрхийн бичиг үүсгэн, таны бүртгэлтэй дугаарт илгээгдэнэ.
Тус үйл ажиллагаа нь 3/7 - 3/10-ны өдрүүдийн хооронд таны захиалга бүрээс хүлээж авах тул та хэвийн боовоо хэрэгтэй хүнд нь хандивлаарай. 
 
 
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн