Сар шинийн баяр өргөн дэлгэр болж, урин хавартай золголоо. Айл өрхүүд тавгийн идээгээ багасгаж, аав, ээж ахан дүүстээ хувь хишиг хүртээгээд эхэлжээ. Харин илүү гарсан хэвийн боовоо гэрийн эзэгтэй нар яах учраа олохгүй асуудлууд тулгардаг билээ. Энэхүү асуудлыг UBEats хоол хүргэлтийн аппликейшн шийдвэрлэн “Хэвийн боовоо Хэрэгтэй хүнд нь” гэсэн үйл ажиллагааг эхлүүлсэн байна.
UBEats хоол хүргэлтийн аппликейшн нь захиалга хийсэн хэрэглэгч бүрээсээ хэвийн боовнуудыг цуглуулан, хэрэглэгчдэдээ эрхийн бичиг бэлэглэх замаар цугларсан хэвийн боовнуудыг хэрэгтэй хүнд нь өгч буй юм.
Хэрхэн хэвийн боовоо хандивлах вэ?