Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Эрчим хүчний зохицуулах хорооноос дулааны үнэ болон халуун, хүйтэн усны үнийг нэмэх шийдвэрүүд гаргасныг мэдэгдлээ.
Тэрээр “Дулааны үнийг 2025 оны тавдугаар сарын 16-наас 85 хувиар нэмэх зохицуулалт гарсан. Мөн 2025 оны есдүгээр сарын 16-наас ус сувгийн, халуун хүйтэн усны үнийг нэмэх шийдвэрүүд гарсан. Эдгээр шийдвэр нь инфляцыг улам өдөөнө. Одоо инфляц улсын хэмжээнд 9.6 хувь байна гэв. Үүнээс урьтаж бодлогын хүүг 10-аас 12 хувь болголоо” гэлээ.
Тэгвэл одоо дулаан болон хэрэглээний усны үнэ хэдэн төгрөгийн үнэтэй байгаа вэ
40 метр квадрат хүртэл талбайтай айл өрх : 3300₮
41-80 метр квадрат хүртэл талбайтай айл өрх: 5500₮
81 метр квадратаас дээш талбайтай айл өрх: 11000₮
Үнийн дэлгэрэнгүй мэдээллийг Эндээс аваарай.