Open iToim app
Спорт | 1 мин уншина

Гуравдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь гарчээ

Гуравдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь гарчээ
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 6
Монголын үндэсний бөхийн холбооноос гуравдугаар сард зохион байгуулах барилдааны хуваариа гаргажээ. Энэ сард улс, аймгийн цолтнууд оролцсон долоо, аймаг, цэргийн цолтнуудын нэг, сумын цолтнуудын нэг  барилдаан зохион байгуулах юм байна. Түүнчлэн, энэ сарын 21-нд аймаг, сумын үндэсний бөхийн холбоодын анхдугаар чуулган зохион байгуулагдахаараа онцлогтой аж. Ингээд гуравдугаар сарын заалны барилдаануудын  хуваарийг танилцуулъя.
Гуравдугаар сарын 13-нд: Баянхонгор аймгийн нэгдсэн золголтод зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн нээлттэй барилдаан,
Гуравдугаар сарын 15-нд: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 100 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
Гуравдугаар сарын 16-нд: Цэргийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан,
Гуравдугаар сарын 22-нд:  Наурызын баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
Гуравдугаар сарын 23-нд: Дорнод аймгийн Булган сумын нэрэмжит аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
Гуравдугаар сарын 27-нд: Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,
Гуравдугаар сарын 28-нд: Увс аймгийн түүхт 100 жилийн ойд зориулсан  Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
Гуравдугаар сарын 29-нд: "Бест буйдан" ХХК-ийн нэрэмжит "АЛТАН БАЗЕР" чансаа өндөр шилдэг 64 бөхийн сугалаат барилдаан,
Гуравдугаар сарын 30-нд: “Богд хан уулын хишиг”  Улс, аймаг, цэрэг, сумын цолтой чансаа өндөр хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн