Монголын үндэсний бөхийн холбооноос гуравдугаар сард зохион байгуулах барилдааны хуваариа гаргажээ. Энэ сард улс, аймгийн цолтнууд оролцсон долоо, аймаг, цэргийн цолтнуудын нэг, сумын цолтнуудын нэг барилдаан зохион байгуулах юм байна. Түүнчлэн, энэ сарын 21-нд аймаг, сумын үндэсний бөхийн холбоодын анхдугаар чуулган зохион байгуулагдахаараа онцлогтой аж. Ингээд гуравдугаар сарын заалны барилдаануудын хуваарийг танилцуулъя.
Гуравдугаар сарын 13-нд: Баянхонгор аймгийн нэгдсэн золголтод зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн нээлттэй барилдаан,
Гуравдугаар сарын 15-нд: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 100 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
Гуравдугаар сарын 16-нд: Цэргийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан,
Гуравдугаар сарын 22-нд: Наурызын баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан,