Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Тэргүүн хамба Д.Жавзандорж Шинийн 8-нд олон нийтэд зориулан ном айлдана

Тэргүүн хамба Д.Жавзандорж Шинийн 8-нд олон нийтэд зориулан ном айлдана
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 6
Гандантэгчэнлин хийдээс Цагаан сарын ерөөлийн хурал Шинийн 1-15-ныг хүртэл өдөр бүр 14:00 цагаас ерөөл, ном хурна.
Харин Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Жавзандорж Шинийн 8-ны өдөр буюу маргааш олон нийтэд зориулан ном айлдана. Номын айлдвар хоёр хэсгээс бүрдэнэ. Эхнийх нь бурхан багшийн намтар цадигаас айлдана. Үүний дараа Насны авшиг хүртээх аж. Уг номыг хурах шалтгаан нь хүн сайн сайхан амьдрахад хэд хэдэн шалтгаан байдаг. Түүний нэг нь нас урт байх хэрэгтэй. Тиймээс зон олонд зориулж насны авшиг номыг хурдаг.
Мөн  Гандантэгчэнлин хийдийн Дэд хамба лам С.Гантөмөр  гуравдугаар сарын 16-ны өдөр “Билгүүний зүрхэн судар” номыг айлдана. Энэ нь бурхан багшийн гол үзэл болох хоосон чанарыг тайлбарласан ном юм. Уур хилэн, хүсэл, шунал зэрэг сөрөг сэтгэл хөдлөл буруу бодлоос үүдэлтэй байдаг. Үүндээ хөтлөгдөн буруу үг хэлж, үйлдэл гаргах нь бий. Тиймээс энэ ном чухалд тооцогддог.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн