УИХ-ын хаврын чуулганыг гуравдугаар сарын 17-ны даваа гаригт нээхээр товложээ. Хуульд зааснаар УИХ-ын хаврын чуулганыг гуравдугаар сарын 15-нд нээх ёстой ч амралтын өдөр таарсан тул ийн гуравдугаар сарын 17-ны даваа гаригт нээх юм байна. УИХ-аас өнгөрсөн нэгдүгээр сард 2025 оны хаврын чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр баталсан юм.Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;