Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Үндэсний Их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 10.7, 10.9 дэх хэсэгт заасан болзол хангасан уяачдад улсын цол олголоо.
Ерөнхийлөгчийн зарлигаар Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Пүрэвийн Батсайхан Монгол Улсын Тод манлай уяач цол хүртлээ.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач, “Шунхлай Групп” ХХК-ийн Ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы морьдын товчоон
1. 2001 оны АХ-ын 80 жилийн ойд хул даага айргийн Дөрөв
2. 2005 оны АХ-ын 84 жилийн ойд "Гуулин зээрд" соёолон айргийн Гурав
3. 2006 оны АХ-ын 85 жилийн ойд "Гуулин зээрд" азарга айргийн Тав
4. 2009 оны АХ-ын 88 жилийн ойд "Гуулин зээрд" азарга айргийн Тав
5. 2022 оны АХ-ын 100.101 жилийн ойд "Тогоруухалзан" шүдлэн Түрүү магнай
6. 2023 оны АХ-ын 102 жилийн ойд "Тогоруу халзан" хязаалан Аман хүзүү
7. 2024 оны АХ-ын 103 жилийн ойд "Тогоруу халзан" соёолон айргийн Гурав
8. 2024 оны АХ-н 103 жилийн ойд их насны халиунморь айргийн Гурав
9. АХ-ын 2022 оны АХ-ын 100.101 жилийн ойд "Титэмхалзан" азарга айргийн Гурав
10. 2020 оны АХ-ын 99 жилийн ойд "Тэнгри хээр" азарга Аман хүзүү. Бүсийн Түрүү магнай, айраг
Бүсийн наадамд түрүүлж айрагдсан мэдээлэл
1. 2008 оны Төв аймгийн Заамар суманд зохиогдсонТөвийн бүсийн уралдаанд "Гуулин зээрд" азарга Түрүүмагнай
2. 2021 оны Дорнод аймгийн Хөлөнбуйр сумандзохиогдсон зүүн бүсийн хурд наадамд "Исгэрээ" хүрэних нас айргийн Дөрөв
3. Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд зохиогдсон Зүүнбүсийн хурд наадамд "Титэм халзан" соёолон Түрүүмагнай
4.2022 онд Хэнтий аймгийн Хэрлэн хотод болсон Иххурд наадамд "Титэм халзан" азарга Түрүү магнай
5. 2019 оны Боржигон хурд наадамд босоо хээрхязаалан аман хүзүү.
6. 2023 оны Богд хан уулын аймгийн 100 жилийной,Төвийн бүсийн хурдад "Исгэрээ хүрэн" их нас Түрүүмагнай
7. Говсүмбэр аймгийн Баянтал суманд зохиогдсонБоржигон хурд бүсийн наадамд "Исгэрээ хүрэн" их насАман хүзүү
8.2022 оны Өвөрхангай аймгийн 90 жилийн ой төвийнбүсийн хурд наадамд "Тогоруу халзан"шүдлэн Аманхүзүү
9.2015 онд Өвөрхангай аймагт болсон Өндөр гэгээниймэндэлсэний 380 жилийн ой,Төвийн бүсийн хурдадхязаалан хээр үрээ айргийн Тав
10. 2019 оны Говьсүмбэр аймагт болсон Боржигон хурднаадамд хүрэн хязаалан айргийн Дөрөвт тус тус хурдлуулж байжээ.
Тод манай уяач Пүрэвийн Батсайхан уяачийн онцлог
Улсын наадамд зургаан насны морьдыг айрагдуулсан
2001 онд анх АХ-ын 80 жилийн ойгоор анхны айрагаа авсан
Тасралтгүй 23 жил уяач хийж, морьдоо тогтмол амжилттай уралдуулж байгаа
Улсын наадмаас 10 айраг түрүү, бүсийн наадмаас 10 айраг түрүү хүртсэн
Монгол Улсын 59 дахь Тод манлай уяач болж байна.