Цагдаагийн байгууллагаас сар шинийн баяртай холбоотойгоор өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, 2025 оны хоёрдугаар сарын 28-ны өдрөөс буюу маргаашаас цагдаа, дотоод хэргийн өндөржүүлсэн бэлэн байдлын I зэрэгт шилжин ажиллах аж. Ингэхдээ Монгол Улсын Засгийн газрын 109-р тогтоолын хүрээнд ирэх пүрэв гарагийн өглөө хүртэл Цагдаагийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих бэлтгэл ажлаа бүрэн хангасан байна.Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Гүррагчаа: Цагдаагийн байгууллага сар шинийн баярын өдрийн бөхийн барилдааны хамгаалалт, Гандантэгчэнлин хийдийн ойр орчны эргүүлт хяналт, шинийн 2-ны өглөөний нар харах үеийн өндөрлөг цэгүүдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамгаалалт, зохицуулалтын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Улсын хэмжээнд авто эргүүлийн чиглэлээр 140 чиглэлд 781 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ. Цагдаагийн байгууллагын хуваарь, томилгоотой албан хаагчаас гадна 5416 хүн нэмэгдлээр Сар шинийн баярын өдрүүдэд ажиллана.Битүүний өдөр 0 болон 5 дугаараар төгссөн тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцохгүйТээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Нийслэлд 324 цэгт 1230 алба хаагч ажиллана. Орон нутагт 294 цэгт 580 алба хаагч ажиллаж байгаа. Нийт 614 цэгт 1810 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэн ажиллана. Орон нутгийн байдлыг бүсчилсэн байдлаар хувааж хэвтээ болон босоо тэнхлэгийн хувьд 100 км тутамд постууд ажиллаж байгаа. Өнөөдрийн 20 цагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт дуусна. Маргааш гарагийн зохицуулалт буюу 0 болон 5 дугаараар төгссөн тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцохгүй. Баярын амралтын өдрүүдэд ямар нэгэн хязгаарлалтгүйгээр тээврийн хэрэгсэл зорчино.