Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

ОХУ шатахууны экспортод тавьсан хоригоо сунгажээ

ОХУ шатахууны экспортод тавьсан хоригоо сунгажээ
Нийтэлсэн 2025 оны 2 сарын 25
ОХУ шатахууны экспортод тавьсан хоригоо зургаан сараар сунгасан талаар тус улсын Засгийн газар мэдэгджээ. Шадар сайд "Александр Новак эрэлт нэмэгдэж байгаа энэ үед зах зээлийг тэнцвэржүүлэх үүднээс энэ оны гуравдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31-ний хооронд шатахууны экспортыг үйлдвэрлэгч бус аж ахуйн нэгжүүдэд хориглох шийдвэрийг Засгийн газар дэмжсэн" гэжээ.
Одоогийн байдлаар томоохон нефтийн компаниуд бензин экспортлохыг зөвшөөрсөн ч худалдаачид болон борлуулагчдыг экспортлохыг бараг жилийн өмнөөс хориглосон. Москва тэргүүтэй Евразийн эдийн засгийн холбоо, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан таван улс, Монгол зэрэг ОХУ-тай шатахуун нийлүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээртэй орнуудад хориг үйлчлэхгүй.
Оросын бензиний томоохон импортлогчид бол Нигери, Ливи, Тунис, Арабын Нэгдсэн Эмират улсад гэрээнд заасны дагуу шатахуунаа нийлүүлж буй.
Эх сурвалж: Reuters.com
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн