Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн жил Үндэсний орон сууцжуулалтын хороог байгуулж, өөрөө ахлахаар болсноо мэдэгдсэн. Тус хороог Ерөнхий сайд ахалснаар залуу гэр бүлийг орон сууцжуулах ажлыг эрчимүүлж, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой гэж тайлбарлаж байсан билээ.