Чихэрлэг ундааны хэрэглээ нь таргалалт, чихрийн шижин, шүд цооролт зэрэг өвчний гол шалтгаан юм. Тиймээс зарим улс орон чихэрлэг ундааны хэрэглээг багасгахын тулд тухайн бүтээгдэхүүнд татвар ногдуулдаг. Дэлхийн 85 гаруй улс чихэрлэг ундаанд татвар ногдуулж, Эрүүл мэндийн сангаа бүрдүүлдэг байна. Манай улсын хувьд ч Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд архи, тамхи, чихэрлэг ундаа зэрэг бүтээгдэхүүнд Онцгой албан татвар ногдуулж, уг орлогыг эрүүл мэндийн салбарт чиглүүлэх нь чухал аж.