Open iToim app
Засгийн газар | 1 мин уншина

Засгийн газар Цагаан сарын амралтын хоногт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газар Цагаан сарын амралтын хоногт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ
Нийтэлсэн 2025 оны 2 сарын 24
Энэ жилийн Цагаан сарын амралт бямба, ням гарагт таарч байгаа. Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу амралтын хоёр хоног шинэлээд ажил, хичээл эхэлнэ гэдгийг Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн.
Тэгвэл 11-11 төвд иргэдээс ирсэн гомдлын дагуу Цагаан сарын амралтын хоногт өөрчлөлт оруулах асуудлыг энэ 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Засгийн газрын ээлжит хуралдаан лхагва гарагт болно. 11-11 төвд нийт 257 иргэн санал гомдол гаргажээ.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн