Монгол хүний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрх хүн болохоос нь ч өмнө зөрчигдөж байна. Утаа дөнгөж бүрэлдэж буй урагт "заналхийлж", ураг зулбах, гажиг согогтой болоход нөлөөлж байгаа асуудлыг ТОЙМ ТОО хөндлөө.Жирэмсэн эх агаарын бохирдолд өртөх нь ураг зулбах, жин багатай, дутуу тээлттэй төрөх зэрэг ноцтой үр дагавруудыг үүсгэдэг байна. Эдгээр шинж тэмдгүүд илэрч буйн гол шалтгаан нь агаарын бохирдол дахь нарийн ширхэгт тоосонцор болохыг эрдэмтэн судлаачид баталжээ.