ХӨСҮТ-өөс хоёрдугаар сарын 12-ноос хойш улаанбурхан өвчний гурван тохиолдол батлагдсаныг мэдэгдлээ. Иймд улаанбурхан өвчний тохиолдол болон хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.Улаанбурхан өвчний гурван тохиолдлын 2 нь хүүхэд байнаЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр: Эхний тохиолдол хоёрдугаар сарын 12-нд ХӨСҮТ-д хандаж, лабораторийн шинжилгээгээр хоёрдугаар сарын 18-нд батлагдсан. Гадаад улсаас буюу Вьетнам улсад аялж ирсэн өгүүлэмжтэй, 38 настай хүн байсан. Хоёр дахь тохиолдол нь таван настай хүүхэд бөгөөд мөн Вьетнам улсад зорчсон өгүүлэмжтэй. Өвчний шинж тэмдэг хоёрдугаар сарын 16-наас илэрч, хоёрдугаар сарын 20-нд эмнэлэгт хандаж, хэвтэж байна. Хүүхдийн хувьд хоёрдугаар сарын 18-ны өдрийн аяллаар хотод ирсэн бөгөөд онгоцонд 230 хүнтэй хамт ирсэн. Мөн гурав дахь тохиолдол нь 11 настай эмэгтэй хүүхдийн шинжилгээ эерэг гарсан. Энэ тохиолдлын хувьд Малайз, Тайланд, Вьетнам улсаар аялсан өгүүлэмжтэй хоёрдугаар сарын 8-нд Монголд ирсэн байна. ХӨСҮТ-д хандаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн тохиолдол ойр ойрхон бүртгэгдэж байна.Эдгээр хүмүүс нэг аяллаар бус өөр өөр аяллаар ирсэн байсан. Хоёр дахь тохиолдлын дүү нь Вьетнам улсад улаанбурхан өвчний тохиолдлоор бүртгэгдэж, эмчлэгдсэн байна. Нийтлэг зүйл нь гурвуулаа вакцинд хамрагдаагүй байсан.