Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Улаанбаатар метро төсөл хэрэгжсэнээр цагт 17,200 хүн тээвэрлэх боломжтой

Улаанбаатар метро төсөл хэрэгжсэнээр цагт 17,200 хүн тээвэрлэх боломжтой
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 2 сарын 22
Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро”-г барих төслийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчээр БНСУ-ын Dohwa Engineering Co.Ltd болон “Korea National Railway”, “Soosung Engineering”, “Korea Railroad Corporation” түншлэл шалгарчээ.
Энэ хүрээнд Жайкагийн 2013 онд боловсруулсан Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг иж бүрнээр шинэчлэх, Инженер-геологи болон бусад суурь судалгааны нийт 6 ажлыг хийж гүйцэтгээд байна. Тухайлбал, геологийн өрөмдлөгийн ажлыг Улаанбаатар хотын 42 цэгт буюу метроны трассын дагуу 500 м тутамд 30 м-ийн гүнд өрөмдлөг хийж, хөрсний дээж бүхий суурь шинжилгээг хийсэн. Мөн гидрогеологи, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, зорчигч хөдөлгөөний судалгаа, тээврийн эрэлтийн судалгааны үндсэн дээр дата анализ хийж, шинэчлэн боловсруулсан ТЭЗҮ-ийг холбогдох яамдын мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүллээ.
Тус шинэчилсэн ТЭЗҮ-ийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон Зам тээврийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр үе шаттайгаар хэлэлцэж дэмжсэн бөгөөд ХББОС-ын сайдын тушаалаар салбар дундын өргөтгөсөн ажлын хэсэг байгуулан ТЭЗҮ-ийг магадлах ажлыг 100 хувь хийж гүйцэтгэсэн байна.
Улаанбаатар метро төсөл нь Толгойтоос Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн хүрэх 19,4 км урт шугамтай, 15 өртөө, засвар үйлчилгээний депотой байх бөгөөд ашиглалтад орсноор оргил цагт нэг чиглэлд цагт 17,200 хүн тээвэрлэх тооцоо судалгаа гарчээ.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн