Төсвийн хөрөнгө оруулалтын тухай анхдагч хуультай болохоор салбарын хэлэлцүүлгүүдийг хийж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хөрөнгө оруулалт есөн эх үүсвэрээс хийгдэж байгаа боловч нэгдсэн нэг хуульгүйгээс хөрөнгө оруулалт давхцах, хяналтгүй, үр ашиггүй хөрөнгө оруулалт хийгдэх, олон жил сунжирч санхүүжилт нэмэгдэх гэх мэт олон сөрөг үр дагаврыг бий болгож байна.